Гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан цагаан сарын хүлээн авалт болов

2018-02-06 14:49:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаадын  мэргэжилтнүүдэд зориулсан цагаан сарын хүлээн авалт  болов

Синьхуа агентлагийн  мэдээ, 5-нд АИХ-ын ордонд, Хятадын уламжлалт баяр цагаан сар болох гэж буйтай  холбогдуулан Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад ажиллаж буй гадаадын  мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ.

Ли Кэчян Хятадын засгийн  газрын нэрийн өмнөөс Хятадад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдэд дотнын  мэндчилгээ, цагаан сарын ерөөл дэвшүүллээ.

Нобелийн шагналт эдийн  засагч, Миньжян дээд сургуулийн Шинь хуадү арилжааны хүрээлэнгийн захирал Эдмунд  Пелпс, Германы барилгын ухааны академийн академич, Түнжи их сургуулийн Хятад,  Германы дээд технологийн аж үйлдвэрийн төвийн ахлагч Жуерген Флейсчер, Турины  шагналт, Хятадын ШУА-ийн зочин академич, Бээжин их сургуульд мэргэжил дээшлүүлж  буй профессор Жон Хопсрофт нар Хятадын эдийн засгийн хэлбэрийн шинэчлэл, дээд  чанарын хөгжил, “Хятадад үйлдвэрлэв 2025” стратеги, шинийг бүтээх боловсон  хүчин, олон улсын хүрээнд ажиллах чадавх бүхий боловсон хүчнийг бэлтгэх,  боловсролын салбарын шинэчлэл, байгаль орчинг хамгаалах зэрэг асуудлаар үзэл  бодлоо илэрхийлсэн байна. Ли Кэчян мэргэжилтнүүдийн санаа оноог нухацтай сонсож,  тэдэнтэй санал бодлоо солилцжээ.


Их уншсан

холбоотой мэдээ