Гурван жилийн хугацаанд хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчныг сайжруулна

2018-02-06 14:59:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсад үзэсгэлэнт хөдөө тосгоныг байгуулах  бодлого эрчтэй явагдаж байна. 5-нд болсон Хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах  орчныг сайжруулах тухай бичиг баримтад тэмдэглэхдээ: 2020 он гэхэд хөдөө орон  нутгийн оршин суугчдын амьдрах орчныг сайжруулж, гацаа тосгоны орчин цэвэр, эмх  цэгцтэй, оршин суугчдын байгаль орчин, эрүүл мэндийн талаарх мэдлэгийг  нэмэгдүүлнэ гэжээ.

ХКН-ын Төв хорооны  Тамгын газар, Төрийн зөвлөлийн Тамгын газар хамтран гаргасан энэ бичиг баримтад  Хятадын хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах ажлыг онцолжээ.  Сүүлийн жилүүдэд Хятадын хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчны байгуулалт  зохих амжилтад хүрсэн ч гэлээ тэнцвэргүй байдал илэрхий, зарим бүс нутаг бохир,  эмх замбараагүй хэвээр байна. Тиймээс олон талын нөөцийг нэгтгэж, хэрэгжүүлж буй  арга хэмжээгээ эрчимжүүлэн, хөдөө тосгоны иргэдийн амьдрах орчныг сайжруулах  асуудлыг тогтвортой хөгжүүлэх юм байна.  

Энэ бичиг  баримтад, гацаа тосгоны хог хаягдал, бохир ус цэвэрлэх байгууламж, тосгоны төрх  байдлыг сайжруулах гэсэн гурван гол ажлыг дурджээ. Хятадын Нийгмийн шинжлэх  ухааны академийн судлаач Ли Гүөшян: Энэ гурав бол өнөөгийн хөдөө тосгоны хамгийн  тулгамдсан асуудал юм гэжээ.  Ли Гүөшян  хэлэхдээ: Гацаа тосгоны хог  хаягдлыг хэрхэн шийдвэрлэх нь хөдөө тосгоны орчныг нөхөн сэргээх явц дахь  хамгийн чухал ажил юм. Өнөөгийн байдлаар олонх хөдөө тосгонд хог хаягдал хэвээр,  зарим газарт хог хаягдлаа шийдвэрлэж эхэлсэн ч тууштай цэвэрлэж чадаагүй байна.  Дараа нь бохир усны асуудал, өнөөг хүртэл зарим тосгонд бохир усны цэвэрлэх  байгууламж байхгүй байна. Тиймээс ийм төлөвлөгөөгөөр дамжуулан, уриалга  удирдамжийг ашиглан, засгийн газрын дэмжлэгт түшиглэж, хөдөө тосгоны төрх  байдлыг өнөөгийн суурин дээр улам сайжруулах нь чухал ажлын нэг юм гэжээ.  

Үйл ажиллагааны төсөлд дурдсан олон төрлийн чухал  үүргийн дунд, хөдөө тосгоны амьдрал ахуйн хог хаягдлыг шийдвэрлэх явдал эхний  байранд тавигдав. Чинхуа их сургуулийн хүрээлэн буй орчны дээд сургуулийн  профессор Лю Жяньгүө хэлэхдээ: Одоо хөгжсөн цөөн бүсээс гадна, Хятадын ихэнх  хөдөө тосгоны хог хаягдлыг шийдвэрлэх явдал эхний шатандаа оршиж байгаа. Хог  хаягдлын асуудал хөдөө тосгоны хүрээлэн буй орчинд дээд зэргээр нөлөөлж, асар их  хог хаягдлыг сайтар зохицуулахгүй бол ус, хөрсөнд шууд нөлөөлөх болно  гэжээ.
Дээрх төсөлд дурдахдаа, амьдрал ахуйн хог хаягдлыг  хураан, тээвэрлэж шийдвэрлэх талаар, хөдөө тосгоны бодит байдалд нийцсэн, олон  хэлбэрийн системийг бүрдүүлнэ гэжээ: Лю Жяньгүө хэлэхдээ: Хөдөө тосгоны хог  хаягдлын асуудал нь хөдөө тосгоны бодит байдалд үндэслэж, хот хөдөөг нэгтгэн  уялдуулах, тараан удирдах зэрэг янз бүрийн арга хэлбэрээр дамжин хог хаягдлыг  шийдвэрлэх системийг байгуулна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Миний бодлоор,  хөрөнгө мөнгөний баталгаа байх ёстой. Яагаад гэвэл энэ нь бодит ажил юм. Үнэн  хэрэгтээ, заавал холбогдох зардлыг гаргаж өгөх нь чухал юм. Үүнийг эрхбиш  мэргэжлийн хүмүүсээр хийлгэвэл, тусгай системээр энэ эргэлтийн ажиллагааг хэвээр  үргэлжлүүлж болно" гэжээ. 

Хятад улс газар нутаг өргөн уудам, бүс нутгийн ялгаа  ихтэй. Үйл ажиллагааны хөтөлбөр нь ч өөр өөр нутагт адил бус засаглалын хугацааг  бий болгожээ. 2020 он гэхэд, зүүн, төв, баруун нутгуудын нөхцөл сайтай газруудын  оршин суугчдын байгаль орчны чанар чансааг бүх талаар дээшлүүлнэ. Төв баруун  нутгуудын нөхцөл байдал нэлээд сайн болохоор оршин суугчдын байгаль орчны чанар  чансааг хурдтай дээшлүүлж, тосгонуудын 90 орчим хувийн амьдралын хог хаягдлыг  зохицуулан, 85 хувьд нь жорлон байгуулахаар хичээн ажиллана. Буйд бөглүү, эдийн  засгийн хөгжлөөр тааруу нутгуудад, тариачдын үндсэн амьдралын нөхцөл байдлыг  баталгаажуулсан нөхцөлд, оршин суугчдын байгаль орчны цэвэр цэмцгэр байдлын  шаардлагыг хангах болно.
Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн  судлаач Ли Гүөшян төв, баруун нутгийн хөдөө тосгоны хүрээлэн буй орчинг  сайжруулах эрч хүчээ нэмэгдүүлэхийг санал болгожээ. Тэрээр хэлэхдээ: Хөдөө тосгоны байгаль орчинг заавал засан сайжруулах  хэрэгтэй. Засгийн газрын үүрэг хүлээсэн хариуцлагын хувьд тариачдыг хэт их түшиж  болохгүй. Ялангуяа төв санхүү төв, баруун нутгуудад хэрэгжүүлэх эрч хүчээ  нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж байж, бид анхан шатны олон нийтийн үйлчилгээг  зорилтоо биелүүлж чадна гэжээ. 
Засгийн газар  хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийн эрч хүчээ нэмэгдүүлэх бөгөөд нийгмийн  хүчнийг идэвхтэй дайчилж, олон төрлийн аж ахуйн нэгжийн хөдөө тосгоны оршин  суугчдын хүрээлэн буй орчныг засан сайжруулах төсөлд оролцохыг урамшуулахыг үйл  ажиллагааны хөтөлбөрт онцолжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ