Цагаан сарын үеэр 385 сая жуулчин хүлээн авна

2018-02-06 15:24:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 6-нд Бээжин хотноо Хятадын Үндэсний Аялал Жуулчлалын газрын дэд дарга Ван Шяофэн хэлэхдээ: Энэ жилийн цагаан сарын үеэр дотоодын аялал жуулчлалын зах зээл давхцан тоогоор 385 сая жуулчин хүлээн авах бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 12 хувиар нэмэгдэж, дотоодын аялал жуулчлалын орлого 476 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 12.5 хувиар нэмэгдэх болно гэжээ.

Мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд Ван Шяофэн хэлэхдээ: Аялал жуулчлал нь Хятадын ард иргэдийн цагаан сараа тэмдэглэх хамгийн чухал арга болж, аялал жуулчлалын зах зээл энэ жил мөн л хөгжих болно гэжээ.

Ван Шяофэн : Цагаан сарын үеэр жуулчдын 60 хувь нь дотоодод аялж, өмнөд бүсийн дулаан газар луу жуулчлах, умардын цас мөсний жуулчлах гэсэн хоёр гол агуулгатай байдаг. Сань Я, Харбин хоёр хот дотоодын жуулчлалын зах зээлийг тэргүүлж байна. Цагаан сарын үеэр гэр бүрийн жуулчлал мөн онцлог бөгөөд гэр бүлүүдийн 50-иас дээш хувь нь хувийн унаагаараа жуулчлах юм байна. Томоохон хотуудын худалдааны гудамж, музей, цэцэрлэг, амьтны хүрээлэн, сүмийн хурал зэрэг ч жуулчдыг татаж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ