Цагаан сарын зах зээлийн байдал тогтвортой байх болно

2018-02-06 16:17:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цагаан сарын зах зээлийн байдал тогтвортой байх  болно

6-нд Хятадын  Худалдааны яамны дэд сайд Ван Биннань: Энэ оны цагаан сарын үеэр Хятадын зах  зээлийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. Цагаан сарын амралтын үеэр, Хятадын  жижиглэн худалдаа, хоол хүнсний зах зээлийн борлуулалтын нийт хэмжээ 900 гаруй  тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар өснө  гэжээ. 

Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба мөн өдөр хийлгэсэн  хэвлэлийн бага хуралд цагаан сарын хэрэглээний зах зээлийн баталгаажуулалтын  байдлын талаар танилцуулав.  Ван Биннань: Өдгөө Хятадын олон нутгийн хэрэглээний  барааны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдал тогтвортой, цас борооны улмаас  нийлүүлэлт тасалдаагүй. Өдгөө баярын өдрийн бараа нийлүүлэлтийн оргил үед хүрч,  Хятадын том дунд 36 хотын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ  ерөнхийдөө тогтвортой, борлуулалт сайтай байна гэжээ. 

Тэрээр:  Худалдааны яам цаг уурын байдлыг нягт анхаарч, зах зээлийн хяналтыг эрчимжүүлэн,  бараа нийлүүлэлтийн ажлыг сайтар зохион байгуулж, цагаан сарын үеэр зэх зээлийн  хангалтыг баталгаажуулна  гэжээ. 

Урьхан     

Их уншсан

холбоотой мэдээ