Химийн зэвсгийг устгах ажлыг Хятадын тал дэмжиж байна

2018-02-06 16:47:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Химийн зэвсгийг  устгах ажлыг Хятадын тал дэмжиж  байна

Синьхуа  агентлагийн мэдээ: 5-нд Аюулгүйн зөвлөлийн Сирийн химийн зэвсгийн асуудлаарх  нээлттэй хуралд НҮБ дахь Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао хэлэхдээ:  Химийн зэвсгийг шалган байцаах шинэ механизм байгуулах нь цөмийн зэвсгийн үйл  хэргийн үнэн мөнийг тогтоох, Сирийн нутаг дэвсгэрт дахиж химийн зэвсэг  хэрэглэхгүй байхыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой, Аюулгүйн зөвлөлийн  холбогдох талууд хамтдаа чармайх хэрэгтэй юм гэжээ.  

Ү Хайтао: Сирийн  нутагт үлдсэн химийн зэвсгийн ноног төхөөрөмжийг шалган байцааж, устгах ажилд ахиц гарч байгаад Хятадын тал сайшааж  байна. Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирийн засгийн газартай зохицуулалт,  хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятадын тал дэмжиж байна гэжээ.  

Ү Хайтао: Сирийн  ард түмэн химийн зэвсгийн улмаас зовж шаналж буйд Хятадын тал сэтгэл эмзэглэж  байна. Химийн зэвсгийг ашиглах аливаа арга хэмжээг  хүлээн зөвшөөрч болохгүй гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ