Хүчирхийллийн ажиллагааг хатуу зэмлэн буруушааж байна

2018-02-06 18:47:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын нэг иргэн Пакистанд буудлагад өртөж амиа алдсантай  холбогдуулан гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 6-нд Хятадын  иргэнд чиглүүлсэн энэхүү хэт даврагч хүчирхийллийн ажиллагааг хатуу зэмлэн  буруушааж буйгаа илэрхийлэв. Тэрээр, Хятад улс уг хэргийг нягт анхаарч, нас  барсан хүний гэр бүлийнхэнд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэв. 
  Тэрээр,  сүүлийн жилүүдэд Пакистаны засгийн газар болон цэргийн тал терроризмын эсрэг,  нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах талаар олон арга хэмжээ хэрэгжүүлж буйг Хятад  улс анхаарч буй бөгөөд Пакистаны тал холбогдох ажиллагаа өрнүүлж дотоодын  аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулахыг дэмжиж байна. Мөн үргэлжлэн арга  хэмжээ авч, Хятадын Пакистанд суугаа байгууллага хувь хүний аюулгүй байдлыг  баталгаажуулахыг Пакистанд хүсэж буй бөгөөд итгэж байна гэв. Урьхан  

Их уншсан

холбоотой мэдээ