Хог хаягдлыг нууцаар хил давуулахад цохилт өгнө

2018-02-06 20:04:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 6-нд Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага  хуралд, Хятад улс "Үзэсгэлэнт Хятад орон"-ыг байгуулахаар зорилт болгож,  гадаадын хог хаягдлыг нууцаар хил давуулахад үргэлжлэн цохилт өгнө гэв. 

 Тэрээр, Хятад улс үргэлжлэн "Үзэсгэлэнт Хятад орон"-ыг байгуулахаар зорилт  болгож, тогтвортой ногоон хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлнэ. Хатуу  биет хог хаягдлын импортын удирдлагын дүрмийн өөрчлөлтийг хэлбэрэлтгүй  урагшлуулж, гадаадын хог хаягдлыг нууцаар хил давуулахад цохилт өгнө. Түүнчлэн   хатуу биет хог хаягдлыг шийдвэрлэх болон хог хаягдлын хууль бус худалдаанд  цохилт өгөх талаар солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Олон улсын хамтын  нийгэмлэгт уриалж байна гэв. 

Их уншсан

холбоотой мэдээ