Жан Дэжян Монгол Улсын Их Хурлын дэд даргатай уулзав

2018-02-06 20:57:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жан Дэжян Монгол Улсын Их Хурлын дэд даргатай  уулзав


6-нд БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян Ардын хурлын ордонд  Хятад Монголын парламентын тогтмол уулзалтын хуралд оролцож буй Монгол Улсын Их  Хурлын дэд дарга Л.Энх-Амгалантай уулзав. 
Жан Дэжян, Хятад Монгол  хоёр орон уул усаараа холболдож, Хятад Монголын найрсаг харилцаа нь хоёр орон  хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна. Ши Жиньпин дарга хоёр орны  иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалд  үзэж байна.  Монгол Улсын Их Хуралтай хамт тогтмол уулзалтын механизмын индрийг  ашиглаж, солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэн, бие биеийн үндсэн ашиг сонирхол  болон анхаарч буй чухал талуудыг хүндэтгэн, хоёр орны харилцааны улс төрийн  үндэс суурийг бэхжүүлэхэд бэлэн байна. Мөн төр улсаа засах, хууль тогтоох  туршлагаа хуваалцаж, ажил хэрэгч хамтын ажиллагааны хуулийн баталгааг  төгөлдөржүүлэн, хоёр орны найрсаг харилцааны нийгмийн үндэс суурийг өргөжүүлж,  хоёр тал зөв чиглэл, завшаан боломжийг барьж, ирээдүйд чиглэн, Хятад Монголын  харилцааны түргэн хөгжлийг биелүүлэхэд хувь нэмэр оруулахад  БХАТИХ бэлэн байна  гэв. 
Л.Энх-Амгалан,  БХАТИХ-тай найрсаг солилцоогоо эрчимжүүлж, хоёр  орны харилцаанд  хүч сэлбэхэд Монгол Улсын Их Хурал бэлэн байна гэв.    

Их уншсан

холбоотой мэдээ