Турк улс Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөнө

2018-02-07 10:23:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Турк улс  Сири дэх цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөнө

Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд, Туркийн ерөнхийлөгч  Эрдоган мэдэгдэл гаргаж, тус улсаас Сирийн умард нутагт  явуулж байгаа цэргийн үйл ажиллагаагаа өргөтгөн, Африны зүүн бүс дэх Манбиж  бүсийг хамруулна гэжээ.

Мөн өдрийн хуралд Эрдоган илтгэл тавихдаа: “ардыг  хамгаалах арми” зэрэг Курдын зэвсэгт хүчний Манбижийн бүсэд орохыг дэмжлээ  хэмээн АНУ-ыг зэмлээд, Туркийн цэрэг Манбижид орж үйл ажиллагаа явуулна гэдгээ  мэдэгджээ.

Эрдоган: 1-р сард Сирийн умард нутагт “Арурагийн мөчир”  нэртэй цэргийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш дайсны 1000 гаруй зэвсэгт  этгээдийг устгасан. Туркийн цэрэг үйл ажиллагаагаа Сирийн Африны бүсэд ортол  үргэлжлүүлэх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ