Цахилгаан хүчний хямралаас болов гэжээ

2018-02-07 10:27:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах албанаас Палестины эзлэгдсэн нутагт суугаа хэрэг эрхлэх газраас сэрэмжлүүлэхдээ, Газын зурвасын чухал дэд бүтцэд хэрэглэх яаралтай шатахуун 10 хоногийн дотор дуусах гэж байгаа учир, яаралтай тусламж тулгамдсан шаардлагатай байгаа ба цахилгаан эрчим хүчний хямралаас болж хүмүүнлэгийн гамшиг үүсэхээс зайлсхийж байна гэжээ.

Мөн өдөр дээрх албаны газраас мэдэгдэхдээ, одоо 2 сая орчим хүн амтай Газын зурваст өдөр бүр цахилгаанаар хангаж буй хугацаа 8 цагаас бага байна. Газын зурвасын олон нийтийн 13 эмнэлэг, бохир усыг шийдвэрлэх 55 цөөрөм, тэнгисийн ус цэвэршүүлэх 8 үйлдвэр, хатуу хог хаягдлыг хураан цуглуулах хэсэг цэг зэргийн үйл ажиллагаа доголдоод байна гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, хандив өгч буй улс орнуудын дэмжлэгээр, дээрх албаны газраас Газын зурваст яаралтайгаар хэрэглэх шатахууныг улам ихээр тээвэрлэн хүргэж, цахилгаан гаргах нөөц төхөөрөмж, машин тэрэгний хэвийн үйл ажиллагаагаар баталгаажуулж, эмчилгээ, усны хангамж, олон нийтийн эрүүл хамгаалал зэрэг амь амьдралтай холбоотой үйлчилгээний чухал системийн хэвийн ажиллагааг баталгаажуулахаар хичээн зохицуулж байна гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ