АСЕАН-ы орнуудын гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт өндөрлөв

2018-02-07 11:16:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд Сингапурт АСЕАН-ы орнуудын гадаад хэргийн сайд нарын албан бус  уулзалт өндөрлөлөө. Гурав хоног үргэлжилсэн хурлын үеэр  улс орнуудын гадаад хэргийн сайд нар бүс нутаг, олон улсын асуудлаар санал  бодлоо солилцсон байна.  

Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан мөн  өдөр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ: АСЕАН-ы орнуудын гадаад хэргийн сайд нарын энэ  удаагийн хурлаар АСЕАН-ы хамтын цогцын бүтээн байгуулалтын хөгжлийн чиг  хандлага, АСЕАН-ы гадаад харилцааг эрчимжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн гэжээ.  АСЕАН-ы орнуудын банк санхүү, макро эдийн засгийн хүчнийг улам эрчимжүүлж, АСЕАН  болон гадаад харилцааны түншийн эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэх шаардлагатай хэмээн гадаад хэргийн сайд нар санал нэгтэй үзсэн байна.  

Өмнөд Хятадын тэнгисийг хамгаалах нь энх тайван,  тогтвортой, хөгжин цэцэглэсэн тэнгисийн эрх ашиг гэдгийг АСЕАН-ы орнууд ойлгож  мэдэхийн чухлыг Вивиан Балакришнан мэдэгдэлдээ бас онцолжээ. Рэнчинсоо
  

Их уншсан

холбоотой мэдээ