Намибын эрүүл мэндийн яам хумхаа өвчний сэрэмжийн дохио өгчээ

2018-02-07 11:19:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 6-нд Намибын эрүүл мэндийн яамнаас тус  улсын умард бүсэд амьдарч буй иргэд, жуулчдад хумхаа өвчнөөс урьдчилан  сэргийлэх сэрэмжийн дохио өгчээ. 

Намибын эрүүл мэндийн яам мэдэгдэлдээ: Сүүлийн жилүүдэд, өмнөд  Африкийн бүс нутагт хумхаа өвчин газар авсаар байна. 2015 оноос өнөөг хүртэл  Намибын умард бүсэд хумхаа өвчинд нэрвэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна  гэжээ.

Мэдэгдэлд: 2017 оны 9-12 сард Намибын эрүүл мэндийн яам хумхаа өвчин  дэлгэрсэн бүх газарт эичилгээний баг томилон ариутгал хийлгэсэн юм. Намибын бүх  иргэд, мөн тус улсын умард бүсэд жуулчилж буй гадаадын жуулчид урьдчилан  сэргийлэх арга хэмжээ авч, хумхаа өвчний тархалтыг тогтоон барихыг Эрүүл мэндийн  яамнаас уриалжээ.

    Далайнтуяа

Их уншсан

холбоотой мэдээ