Экспорт импорт хурдтай өсөв

2018-02-08 17:16:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд Хятадын гаалийн ерөнхий газраас нийтэлсэн тоо  баримтаас үзвэл, энэ оны 1-р сард, Хятадын бараа худалдааны экспорт импортын  ерөнхий хэмжээ 2 их наяд 510 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.2  хувиар нэмэгдэж, экспорт, импортын өсөлтийн хурд аль аль нь төсөөлснөөс илүү  гарчээ. Мэргэжилтнүүд үзэхдээ, 1-р сард экспорт импорт ихээр нэмэгдсэн нь сар  шинийн баяр, юаний ханш нэмэгдсэн, эдийн засаг тогтвортой сайн байгаа зэрэг гол  хүчин зүйлээс болсон юм гэжээ.
Мөн өдөр албаны талаас нийтэлсэн  тоо баримтаас үзвэл, 1-р сард, Хятадын бараа худалдааны импорт бараг 1 их  наяд 200 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 30 гаруй хувиар нэмэгдэв.  Экспорт бараг 1 их наяд 300 тэрбум юаньд хүрч, худалдааны илүүдэл их хэмжээгээр  багасав. Жүн Юань банкны тэргүүлэх эдийн засагч Ван Жюнь задлан  шинжлэхдээ: "Эн  тэргүүнд улирлын чанартай хүчин зүйл оршиж байна. Ноднины сар шинийн баяр 1-р  сард тохиосон бол, энэ жил сар шинийн баяр 2-р сар тохиож байгаа зэрэг цаг  хугацааны боломжтой хамаа бүхий хүчин зүйл оршиж байна. Мөн өнгөрсөн хэдэн сард  юаний ханш үргэлжлэн нэмэгдсэнтэй ч холбоотой юм. Нөгөө талаар, ноднин жилийн  турш дотоодын бүх эдийн засаг тогтвортой сайжирсан зэрэг үндсэн байдалтай ч  холбоотой. Импорт төсөөлснөөс илүү гарсан нь үнэн хэрэгтээ өнгөрсөн жилээс өнөөг  хүртэл Хятадын эдийн засаг тогтвортой урагшлан сайжирсан байдлыг төвлөрүүлэн  харуулж байгаа юм" гэжээ.
Гадаад худалдааны онцлогийн хувьд,  ердийн худалдааны экспорт, импортын өсөлт 18.5 хувьд хүрч, худалдааны ерөнхий  хэмжээний 60 орчим хувийг эзлэв. Хятадын Худалдааны яамны судалгааны  хүрээлэнгийн олон улсын зах зээл судлах газрын дэд дарга Бай Мин хэлэхдээ: Энэ  нь гадаад худалдааны хөгжлийн хэлбэр сайжирснаар, илэрхий үр дүнд хүрснийг  харуулж байгаа юм гэжээ. 
"Бүх Хятадын экспортын өсөлт 6 хувьд хүрсэн боловч энгийн  худалдааны өсөлт 7.1 хувьд хүрч, 1 нэгжээр нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны  хэлбэрийн өөрчлөлт шат ахиж, үүний улмаас худалдааны өсөлтөд зохих үүрэг  гүйцэтгэсэн байна. Учир нь энгийн худалдаанд улам олон бие даасан  брэнд  бүтээгдэхүүн, бие даасан оюуны өмчийн эрх багтаж байгаа юм. Бидний худалдааны  бүтцэд өөрчлөлт гарч, боловсруулах худалдааны өсөлт 8.1 хувьд  хүрсэн.” гэжээ.  

Хятад болон Европ, Америк, Япон, АСЕАН  зэрэг зах зээлийн экспорт импорт өсөлтөө хэвээр хадгалж, “Нэг бүс нэг зам” дагуу  улс орнуудын экспорт импортын өсөлтийн хурд ерөнхийдөө өндөр байна. Ван Жюнь  хэлэхдээ: Он гарснаас хойш импорт сайн байгаа нь  нэг талаар дотоодын эрэлт хэрэгцээ эрчтэй байгааг харуулж байгаа ба нөгөө талаар  сүүлийн жилүүдэд Хятад улс худалдааны тэнцвэртэй байдлыг хамгаалах стратегитай  холбоотой юм. Олны мэдэж байгаагаар энэ онд Хятад улс Хятадын Олон улсын экспорт  импортын яармаг зохион байгуулах гэж байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийн  ашиг, үүрэг хариуцлагыг дэлхий дахинтай хуваалцах хүслийг харуулж байна  гэжээ. 
Бүртгэлээс үзвэл, энэ оны 1-р  сард, Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн  нэгж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн экспорт импорт бүгд өсөн нэмэгджээ.  Механикийн болон цахим бүтээгдэхүүний экспорт өссөн бол нэхмэлийн болон хувцас  зэрэг зарим уламжлалт хөдөлмөр хүч төвлөрсөн бүтээгдэхүүний экспорт буурсан  байна. Харин төмрийн хүдэр, түүхий нефть, шар буурцаг зэрэг бараа бүтээгдэхүүний  импорт нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.  

Ирээдүйгээ төсөөлөхөд, дэлхийн  эдийн засаг үргэлжлэн сэргэх эсэх, ялангуяа сүүлийн үед олон улсын банк  санхүүгийн зах зээлийн асар их хэлбэлзэл нь дэлхийн гол гол эдийн засгийн  цогцуудын валют, санхүүгийн бодлогын өөрчлөлтөөс бий болсон гадаад үр дүнгийн  талаар гадаадынхан сэтгэл түгшиж байна. Иймээс ирээдүйд гадаад худалдааны хэлбэр  үргэлжлэн сайн хандлагаа хадгалаж чадах эсэхийг мөн харзнах хэрэгтэй байна гэж  мэргэжилтнүүд илэрхийлжээ. Вай Мин хэлэхдээ: Дотоодын аж ахуйн нэгж, иймэрхүү олон улсын аж үйлдвэрийн  хуваарилалтын шилжилтийг олж харах хэрэгтэй бөгөөд өөрчлөлтийг шат ахиулж, олон  улсын аж үйлдвэрийн хуваарилалт дахь өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ  оны бүх Хятадын худалдааны ажлын хурлын үеэр, ирээдүйн худалдааны ажлын 6 том  үүргийг дэвшүүлж, үүний нэг гол үүрэг бол гадаад худалдааны өрсөлдөх хүчний  давуу талыг дээшлүүлж, уламжлалт өрсөлдөх хүчний давуу талыг алдахгүй байх явдал  юм гэжээ.

 


 

Их уншсан

холбоотой мэдээ