​Хятад улс хоёр хиймэл дагуул хөөргөв

2018-02-12 20:20:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

2018 оны 2-р сарын 12-ны 13 цаг 03 минутад Хятадын Шичан дахь хиймэл  дагуул хөөргөх төвд Чанжэн-3 Б зөөгч пуужинг ашиглан, 28, 29-р Бэйдөү GPS хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна.

Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

Энэ хоёр хиймэл дагуул бол  Хятадын Бэйдөү-3 төслийн 5, 6-р сүлжээнд холбогдсон хиймэл дагуул юм. Энэ удаад  тус төсөл 3 дахь удаагаа дэлхийн сүлжээнд холбогдсон хиймэл дагуулыг хөөргөж  байгаа юм.

Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

Гурван цаг гаруй ниссэний  дараа хиймэл дагуул товлосон тойрог замдаа орсон бөгөөд угсрах шалгалт,  туршилтын үнэлгээ хийж, үүнээс өмнө хөөргөсөн Бэйдөү-3-ын дөрвөн GPS хиймэл  дагуултай холбогдон ажиллах болно. 
Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ