Сиднейд Хятадын сар шинийн баярыг тэмдэглэнэ

2018-02-13 10:26:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сиднейд Хятадын сар шинийн баярыг тэмдэглэнэ

2-р сарын 12-нд, Австралийн Сидней хотын дарга   Кловер Мооре, Хятадын билгийн улирлын цагаас сарын баярын нээлтийн үйл   ажиллагаа удалгүй болох гэж буйг албан ёсоор мэдэгдэв. 2-р сарын 16-наас 3-р   сарын 4 болтол, Сиднейн хотын төвд 80 гаруй удаагийн үйл ажиллагаа болж, дэлхийд   олон талт соёлоороо алдаршсан тус хотод билгийн улирлын цагаан сарын баярын үйл   ажиллагаа болох юм байна.

Сиднейд Хятадын сар шинийн баярыг тэмдэглэнэ


Сидней хотод Хятадын билгийн   улирлын шинэ жилийн баярын үйл ажиллагаа 22 дахь удаагаа болох гэж байгаа нь   энэ бөгөөд 2-р сарын 16 буюу цагаан сарын шинийн нэгэнд албан ёсоор эхэлж, 3-р   сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Нээлтийн үдэш, өнгө алагласан салют   буудуулж, Сиднейн Харбор гүүр Хятадын уламжлалт баяраар бялхаж, 10 үдэш дараалан   гал улаан өнгөнд хучигдан, хотын шөнийн үзэмжид сар шинийн уур амьсгал нэмэрлэх   болно.

Сиднейд Хятадын сар шинийн баярыг тэмдэглэнэ


Баярын үеэр, Сидней хотын төвд 80 гаруй удаагийн үйл   ажиллагаа болох ба үүнд улаан дэнлүүний баяр, луут завины уралдаан, урлагийн   үзэсгэлэн, амьд тоглолт, амтат хоолны үзэсгэлэн багтаж байна. Бүртгэлээс үзвэл,   ноднингийн билгийн улирлын цагаан сарын баяраар 1 сая 400 мянган жуулчин хүлээн   авсан байна. Сидней хотын дарга хатагтай Кловер Мооре хэлэхдээ: Энэ жилийн   баяраар улам олон жуулчин хүлээн авахыг хүсэж байгаа ба олон үндэстэн нэгэн дор   цугларч, шинэхэн баяраа хамт тэмдэглэх болно   гэжээ.

Сиднейд Хятадын сар шинийн баярыг тэмдэглэнэ

 


Их уншсан

холбоотой мэдээ