Баярын үеэр цаг агаар сайхан байна

2018-02-13 15:30:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Баярын үеэр цаг агаар сайхан байна

13-нд, сурвалжлагч Хятадын цаг уурын төв   станцаас мэдээлснээр, Хятадын уламжлалт цагаан сарын баярын амралтын үеэр, бүх   Хятадын нутгаар хүйтрэхгүй учир, амралтын үйл ажиллагаанд цаг уурын тайтай   нөхцөл бүрдүүлж өгөх юм байна.

Цаг уурын төв станцын тэргүүлэх   мэргэжилтэн Ма Шюекуан танилцуулахдаа: Цагаан сарын үеэр, бүх Хятадын ихэнх   нутгаар дулаарч, зөвхөн баруун хойд, зүүн хойд биеийн зарим нутгаар хүйтрэнэ.   Умард нутгаар цэлмэг сайхан өдрүүд үргэлжилж, өмнөд нутгаар үүлэрхэг, бороотой   байна гэжээ.

Баярын үеэр цаг агаар сайхан байна


Эх сурвалжид тэмдэглэснээр, цагаан сарын амралтын   үеэр, өмнөд нутгаар үүлэрхэг, бороотой өдрүүд үргэлжилнэ. Хөхнуур, Түвдийн   өндөрлөгийн зүүн биеэр нэлээд цас орж, Хэбэй мужийн хойд бие, Сычуаны өмнөд бие,   Юньнаний хойд бие зэрэг тал ойн бүсээр цаг агаар хуурайших учраас, гал түймрийн   аюулаас сэргийлэх хэрэгтэй гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ