Хятадын тамирчин Сноубординг хафпайпын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

2018-02-13 15:48:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 13-нд Пёнчаны өвлийн олимпын Сноубордингийн хафпайпын эмэгтэйчүүдийн тэмцээнд Хятадын тамирчин Лю Жа-Юй хоёр дахь гулгалтаар 89.75 оноо авч, мөнгөн медаль авсан нь Хятадын баг энэ удаагийн өвлийн олимпоос хүртсэн анхны медаль болжээ.

Лю Жа-Юй гурав дахь удаагаа өвлийн олимпод оролцож буй бөгөөд анх удаа медалийн болзол хангаж байна. Хятадын нөгөө нэг тамирчин Цай Шюетун 5-р байранд оржээ. Алт, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Клой Ким, Ариелле Голд нар тус тус хүртжээ.

Их уншсан

холбоотой мэдээ