Хятадын гадаадад оруулсан хөрөнгө гурван сар дараалан эерэг үзүүлэлттэй гарчээ

2018-02-13 16:33:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сард Хятадын банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 10 тэрбум 800   сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39.7 хувиар нэмэгдэж, гурван сар   дараалан эерэг үзүүлэлт гарсныг Хятадын худалдааны яамны 13-нд нийтэлсэн тоо   баримт харуулжээ.

Худалдааны   яамны тоо баримтаас үзвэл, энэ оны 1-р улиралд Хятадын дотоодын хөрөнгө   оруулагчдын дэлхийн 99 улс орон, газар нутгийн 955 аж ахуйн нэгжид банк   санхүүгийн бус хөрөнгө оруулалт хийж, 69 тэрбум 510 сая юань буюу 10 тэрбум 800   сая ам долларын шууд хөрөнгө оруулжээ. Үүнд “нэг бүс нэг зам” дагуу 46 улс оронд   шинээр оруулсан хөрөнгө 1 тэрбум 230 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн   үеэс 50 хувиар нэмэгджээ. Эдгээр хөрөнгө оруулалтыг Сингапур, Малайз, Лаос,   Вьетнам, Индонез, Пакистан, Шри Ланка зэрэг оронд голлон   хийжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ