Сүнь Жэнцайгийн авилгын хэргийг шүүхэд шилжүүлэв

2018-02-13 16:45:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн асан, Чунчин хотын намын хорооны дарга асан Сүнь Жэнцайгийн авилгын хэргийн тухайд, Дээд прокурорын мөрдөн байцаалт өндөрлөж, хуулийн дагуу хэргийг хянан шалгахыг Тяньжинь хотын  Прокурорын 1 дүгээр салбар прокурорт шилжүүлсэн юм. Саяхан Тяньжинь хотын Прокурорын 1 дүгээр салбар прокурор Тяньжинь хотын Дунд шатны шүүхэд хэргийг  шилжүүлсэн байна.

Прокурорын байгууллага хянан шалгах, зарга мэдүүлэх явцдаа шүүгдэгч Сүнь Жэнцайгийн эдлэх ёстой эрхийг түүнд хууль ёсоор мэдэгдэж, мөн шүүгдэгч Сүнь Жэнцайгаас хэргийг асууж лавлан, түүний өмгөөлөгчийн саналыг авсан байна. Тяньжинь хотын Прокурорын 1 дүгээр салбар прокурорын газар мэдүүлэгтээ: Сүнь Жинцай ХКН-ын Бээжин хотын Шүнь И дүүргийн намын хорооны  дарга, Бээжин хотын намын хорооны байнгын гишүүн, хотын намын хорооны нарийн бичгийн газрын дарга, Хөдөө аж ахуйн яамны сайд, ХКН-ын Гирин мужийн намын хорооны дарга, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны  нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа урвуулан  ашиглаж, бусадтай эрх ашгийн төлөө хуйвалдан, бусдаас их хэмжээний хөрөнгө  мөнгийг хууль бусаар авсан тул, хуулийн дагуу авилгын гэмт хэргийн заалтаар түүнээс эрүүгийн хуулийн хариуцлага нэхэмжлэх нь зүйтэй хэмээн  үзжээ.

Их уншсан

холбоотой мэдээ