​1-сарын зээлийн хэмжээ шинэ рекорд тогтоов

2018-02-13 16:58:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв банк буюу Хятадын Ардын банкны 12-нд гаргасан тоо  баримтаас үзвэл, 1-р сард бүх Хятадад юанийн зээл 2 их наяд 900 тэрбум юаниар  нэмэгджээ. Энэ тоо баримт нь байгууллагын төсөөлж байснаас илүү гарсан төдийгүй  түүхийн хамгийн дээд хэмжээнд хүрчээ. 1-р сарын энэ үзүүлэлт бол онцгой байдал  юм. 2018 онд Хятадын итгэмжит зээлийн өсөлт тогтвортой байх болно гэж судлаачид  үзэж байна.

1-р сард Хятадын юанийн зээл 2 их наяд 900 тэрбум юаниар нэмэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс 860 гаруй тэрбум юаниар нэмэгджээ. Үүнээс өмнөд дийлэнх  байгууллага 2-2.5 их наяд юаниар нэмэгдэнэ гэж төсөөлж байсан  юм.

12-р сард юанийн шинэ зээл 580 гаруй тэрбум юань байсан нь зах  зээлийн төсөөллөөс хамаагүй доогуур байсантай холбогдуулан шинжээчид: Энэ нь  бодит эдийн засгийн хөрөнгө нийлүүлэлтийн эрэлт хэрэгцээ буурсан биш, харин  жилийн сүүлчээр холбогдох хяналт удирдлагын шаардлагыг хангахын тулд банк  санхүүгийн байгууллага итгэмжит зээлийн хэмжээг санаачилгатайгаар хязгаарласнаас  болсон гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ