​Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчид хүлээн авалт хийв

2018-02-13 17:08:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 12-нд Нью-Йорк хотноо Хятад улсаас НҮБ-д суугаа  суурин төлөөлөгчид цагаан сарын хүлээн авалт хийж, НҮБ-ын дээд удирдагчийн  төлөөлөл, АНУ, ОХУ, Их Британи, Франц зэрэг 100 гаруй улс орноос НҮБ-д суугаа  элчин сайд зэрэг 400 гаруй хүн оролцсон байна.

Элчин сайд Ма Жаошюй цагаан сарын баярын мэнд дэвшүүлэн, бидний хамт  амьдран оршиж буй дэлхий ертөнц энх тайван, амар амгалан, сайн сайхан байхыг  хүсэн ерөөе гэжээ.

Тэрээр: Өнгөрсөн нэг жилд ХКН-ын XIX их хурал социализмын орчин үеийн  улсыг бүх талаар бүтээн байгуулах шинэ замналыг эхлүүлж, Хятадын хөгжлийн ирэх  30 жилийн сайн сайхан төлөвлөгөөг гаргаж, Хятадын онцлогтой социализм шинэ эрин  үед орлоо. Хятад улсын хот суурины ажлын байр 13 саяар нэмэгдэж, 10 сая хөдөөний  хүнийг ядуурлаас ангижруулсан гэжээ.

Хүлээн авалтад оролцсон олон салбарын зочид төлөөлөгчид Хятад улсын  ололт амжилтыг сайшааж, олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй Хятад улсын үүргийг  бүрэн үнэлсэн байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ