Экологийн хамгаалалтын улаан шугамыг тодорхойлов

2018-02-13 17:34:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед  Хятадын Төрийн зөвлөлөөс Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөхмөрний эдийн засгийн бүс,  Нинсягийн Хотон үндэстний өөртөө засах орон зэрэг мужийн зэрэглэлийн засаг  захиргааны 15 бүсийн экологийн хамгаалалтын улаан шугамын төслийг батлан  зөвшөөрөв. Мужийн зэрэглэлийн засаг захиргааны дээрх 15 бүсийн экологийн  хамгаалалтын улаан шугамд бараг 610 мянган ам дөрвөлжин км талбай газар багтаж  байгаа ба зарчмын хувьд эдгээр газарт экологиос бусад бүтээн байгуулалт хийж  болохгүй ажээ. Цагийн хуваарийн дагуу, 2018 оны эцсээс өмнө Хятадын эх газрын  мужийн зэрэглэлийн засаг захиргааны бусад 16 бүс ч экологийн хамгаалалтын улаан  шугамаа тодорхойлсноор, эцсийн бүлэгт экологийн хамгаалалтын үндэсний улаан  шугамын тойм бүрдэх болно.

Экологийн хамгаалалтын улаан шугам бол Хятадын  экологийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалан баталгаажуулах чухал шугам юм.  Экологийн хамгаалалтын улаан шугам тогтоосон бүсэд чиг үүрэгт нийцэхгүй ямарваа  үйл ажиллагаа өрнүүлэхийг хориглоно. Мөн энэ бүсийн чиг шугамыг дур зоргоороо  өөрчилж болохгүй. Экологийн хамгаалалтын улаан шугам тогтоосны дараа, зөвхөн  талбай нь өргөжихөөс биш хасагдаж, хумигдахгүй юм.  

Мужийн зэрэглэлийн Бээжин зэрэг засаг захиргааны 15  бүсийн нийт талбайн 1/4 хувь нь экологийн хамгаалалтын улаан шугам зурагдсан  бүсэд хамрагдсан ба үүнд экологийн чадвар тун чухал, экологийн орчин нь эмзэг  бүс, үндэсний, мужийн зэрэглэлийн байгаль хамгаалалтын бүс, аялал жуулчлалын  үзэмжит газрууд, ойн парк, геологийн парк, дэлхийн соёл, байгалийн өв, намагтай  газрын зэрэг төрөл бүрийн хамгаалалтын газрууд голдуу багтжээ. Хятадын Байгаль  орчны яамны Байгаль, экологи хамгаалах хэлтсийн дарга Чэн Лифэн хэлсэн  үгэндээ:  


"Экологи хамгаалалтын энэ улаан шугам нь оновчтой байхын  зэрэгцээ үүнийгээ сахих нь маш чухал. Нэгд, харьяалагдсан бүсийн хяналт  удирдлагын хариуцлагыг тодорхой болгоно. Орон нутгийн бүх шатны намын хороо,  захиргаа экологи хамгаалалтын улаан шугамыг хатуу сахин мөрдөхөд голлох үүрэг  гүйцэтгэнэ. Хоёрт, экологи хамгаалалтын улаан шугамыг тэргүүлэх байранд тавьж,  чухалчлахыг эн тэргүүнд шаардлага болгох хэрэгтэй. Гуравт, хатуу хяналт,  удирдлага явуулна. Дөрөвт, экологи хамгаалалтын улаан шугамд зориулсан нөхөн  олговрыг улам нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Мужийн зэрэглэлийн  засаг захиргааны 15 бүсийн экологи хамгаалалтын улаан шугамд бүгдэд нь орсон  хамгаалалтын заалтад усны нөөц, биологийн олон янз байдал, ус, хөрсийг  хамгаалах, ус хөрсний элэгдлийг тогтоон барих зэргийг хамруулжээ. Өөр өөр бүсийн  хувьд, Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг мужийн зэрэглэлийн засаг захиргааны 3  бүсийн хамгаалалтын 37 бүсэд салхийг хориглон элсний нүүдлийг тогтворжуулах,  цөлжилтийг тогтоон барих, далайн эрэг орчмын экологийн тогтвортой байдал зэргийн  заалт оруулжээ. Хөхмөрний эдийн засгийн бүсийн мужийн зэрэглэлийн засаг  захиргааны 11 бүсийн хамгаалалтын 144 бүсэд мөн цөлжилтийг тогтоон барих, далайн  эрэг орчмын экологийн тогтвортой байдал зэрэг заалт багтжээ. Нинсягийн Хотон  Үндэстний Өөртөө Засах Орны хамгаалалтын 9 бүсэд салхинаас сэргийлэн, элсийг  тогтворжуулах хамгаалалтын заалт багтсан  байна.

Экологийн хамгаалалтын  улаан шугам гаргасан нь Хятадын үндэсний экологийн аюулгүй байдлыг бий болгохоор  зорилт болгож, үнэлгээ хийх, чанарыг тогтоохыг уялдуулсан арга авч хэрэгжүүлэн,  экологийн улаан шугамын байрлуулалтын зүй зохистой, оновчтой, зааг хязгаар нь ил  тод байхыг баталгаажуулна. Байгаль орчны яамны экологийн улаан шугамын  технологийн мэргэжилтнүүдийн зөвлөлийн дарга, Наньжиний байгаль орчны шинжлэх  ухааны судалгааны газрын дарга Гао Жиши хэлэхдээ:

"Төлөвлөгөөний  үйл явцад дараах хэдэн онцлог илэрч байна. Нэг нь шинжлэх ухаанч чанар, хэрхэн  төлөвлөх. Шинжлэх ухаанч үнэлгээ хийх замаар, экологийн хүчин чадалтай,  экологийн эмзэг нутаг бүхнийг улаан шугамын хүрээнд хамруулна. Хоёрт,  хэрэгжүүлэх боломж, бүх талын уялдаа холбоогоор дамжуулж, улаан шугамын зөв  оновчтой байхыг баталгаажуулна. Төлөвлөсөн улаан шугамыг хэрэгжүүлэх бүрэн  боломжтой болгоно."

Улаан шугамыг гаргаж чанаж, журамлах нь байгаль  орчныг хамгаалах стратегийн арга барил бөгөөд экологийн системийн үйлчилгээний  хүчин чадал, экологийн бүтээгдэхүүний хүчин чадлыг дээшлүүлэх хүчин төгөлдөр  арга хэмжээ юм гэж Чэн Лифэн хэлсэн юм.

Хөтөлбөрийн дагуу, Шаньши зэрэг  Хятадын эх газрын, мужийн зэрэглэлийн засаг захиргааны 16 бүс энэ онд багтаан  экологийн улаан шугам гаргана. Мөн үндэсний экологийн улаан шугамын хамгаалалтын  хяналт удирдлагын индрийг 2020 оны сүүлчээр байгуулж дуусгах юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ