Өмнөд тэнгисийн асуудлаар зөвшилцөв

2018-02-14 09:49:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өмнөд тэнгисийн асуудлаар зөвшилцөв

13-нд Филиппиний Манилад Хятад-Филиппиний Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх хоёр талт зөвшилцлийн механизмын II хурал болов. Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Күн Шюань-Ю, Филиппиний Гадаад харилцааны яамны бодлого хариуцсан дэд сайд Манало тэргүүтэй төлөөлөгчид тус хуралд оролцов. Хоёр тал цохон тэмдэглэхдээ: Энэ удаагийн хурал маш чухал, зөвшилцлийн механизм хоёр талт харилцааны тогтвортой хөгжлийг ахиулахад ашигтай юм гэжээ.

Хоёр тал тэнгисийн орчны хамгаалалт, загасны аж ахуй, тэнгисийн шинжлэх ухааны судалгаа, нефть, хий зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэлбэрийн асуудлаар баялаг үр дүнтэй санал солилцож, холбогдох хамтын ажиллагаа нь тус тусын бүрэн эрх хийгээд түүний ашиг сонирхол, харьяалалын эрхийн тухай хоёр орны байр суурьт нөлөөлөхгүй. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааны санаачилгын талаар нягт судлан хэлэлцэж, BCM-ын хүрээнд загасны аж ахуй, нефть, хий, тэнгисийн шинжлэх ухааны судалгаа хийгээд хүрээлэн буй орчны хамгаалалт, улс төрийн аюулгүй байдал зэрэг талаар технологийн ажлын баг томилон ажиллуулах асуудлаар санал нэгдэв. Хамтын ажиллагааны санаачилгуудыг дээрх ажлын баг нотолсон байна. 


Их уншсан

холбоотой мэдээ