Хятад улс ОУХААХС-д хандив өгнө

2018-02-14 09:51:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа  агентлагийн мэдээ: 12-нд Хятадын төлөөлөгчдийн баг Ромд болсон Олон улсын хөдөө  аж ахуйн хөгжлийн сангийн 41 дэх зөвлөлийн хурлын үеэр хэлэхдээ: Хятад улс Хөдөө  аж ахуйн хөгжлийн сангийн дэргэд Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллага  гуравдагч талтай хамтран ажиллах санг байгуулж, 10 сая ам.доллар хандивлана  гэжээ.

Шинээр  байгуулагдаж буй санг хөдөө тосгоны ядуурлыг багасгах, хөгжүүлэх ажлаар Өмнөд  Өмнөдийн орнууд туршлага, техникийн солилцоо, мэдлэгийг хуваалцах, бодлогын  түвшинд ярилцах, чадавхыг хөгжүүлэх, хөрөнгө оруулахыг дэмжихийн төлөө  байгуулагджээ.

Олон улсын хөдөө  аж ахуйн хөгжлийн сан 1977 онд байгуулагдсан НҮБ-ын тусгай байгууллага бөгөөд  хөгжиж буй орнуудын хөдөө орон нутгийн ядуурлыг багасгах ажилд туслах үүрэгтэй  юм.

Их уншсан

холбоотой мэдээ