Иранд байгаа дүрвэгсдэд туслав

2018-02-14 09:55:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13-нд Тегеранд Хятадаас Иранд суугаа Элчин сайдын яам, НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс Иранд суугаа алба хүлээлгэн өгөх гэрчилгээнд гарын үсэг зурснаар, Ираны хил дэх Ирак, Афганистаны дүрвэгсдэд Хятадын засгийн газраас өгөх буцалтгүй тусламжийн төсөл амжилттай өндөрлөснийг харууллаа. 

Хятадын засгийн газар, НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн өмнөх гэрээний дагуу, Хятадын засгийн газраас 1 сая ам долларын буцалтгүй тусламж өгснөөр, энэ мөнгийг Ираны хилд байгаа дүрвэгсдэд шаардагдаж буй хүнсний яаралтай тусламжид зарцуулж, мөнгөний хэрэглээ, эд материал худалдан авахыг НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр хариуцах юм. Хятадын тал хийгээд НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрын хамтын нотолгооны дагуу, тусламжийн төслийг амжилттай хэрэгжүүлж, товлосон үр дүнд хүрч чадсан байна.

Пан Сэнь: Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд, хөгжиж буй бусад оронд чадлын хэрээр тусалж, ялангуяа хөгжлөөр тааруу орнуудыг дэмжин тусалж, ядуурлыг бууруулан, ардын амьжиргааг сайжруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ