Хятад, Мальдивын эдийн засаг, нийгмийн хөгжил ихээхэн ахицтай байна

2018-02-14 10:18:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Хятадаас Мальдивт суугаа элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Янь, Мальдивын ерөнхийлөгч асан Мохамед Нашид Энэтхэгийн хэвлэлд үнэн байдлаас гажсан их хэмжээний яриа нийтэлж, Хятад, Мальдивын бүтээлч хамтын ажиллагааг үгүйсгэж, Энэтхэгийн далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хохироосон байна. Нашидийн яриа бодит үнэнийг үл тоомсорлон, хуурмагаар зохиосон хэрэг юм хэмээн тэмдэглэжээ.

Ян Янь: Сүүлийн жилүүдэд, Хятад Мальдив хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш байх зарчмын дагуу харилцан ашигтай, хамтдаа ашиг олсон ардын амьдралд холбоотой хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байна. Хятадын аж ахуй нэгжийн ажилчид өдөр шөнөгүй шаргуу ажиллан, Мальдивт туслан дэд бүтцийн тоног төхөөрөмжийн түвшинг дээшлүүлэн, ардын амьдралыг сайжруулан харилцан ашигтай хамтдаа ашиг олж байна гэжээ. Хятад, Мальдивын эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн ахиц гарч, ардын амьдрал өдөр ирэх тутам дээшилсэн. Энэ байдлыг олон улсын хамтын нийгэмлэг олж харахыг хүсэж байсан юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ