БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цагаан сарын цайллага хийв

2018-02-14 10:20:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цагаан сарын цайллага хийв

2-р сарын 12-д БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цагаан сарын цайллага зохион байгуулжээ. Элчин сайд Шин Хаймин болон ЭСЯ-ны бүх ажилчин, гэр бүлийнхэн, Монгол дахь Хятадын харьяат, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд, Монголд суралцаж буй оюутнууд нийт 400 гаруй хүн уг арга хэмжээнд оролцжээ.

Шин Хаймин: Өнгөрсөн жил Хятадын эдийн засаг хурдтай хөгжлөө баталж, эдийн засгийн өсөлтийн хэмжээ 6.9 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн цогцуудын дунд нэмэгдлийн хурдаараа оройлсон байна.  Бидний дипломат ажил ч амжилттай эрчтэй явагдаж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц хэмээх санаачилгыг дэлхийн ард түмэн сайшааж байна. Хятад улс “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шамэнь дэх уулзалт зэргийг зохион байгуулж, Хятадын төслийг дэлхийд танилцуулж, Хятадын оюун ухаан, уудам багтаамжтай сэтгэлийг дэлхийд мэдрүүллээ гэжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цагаан сарын цайллага хийв

Шин Хаймин: Өнгөрсөн жил Хятад, Монголын харилцаа сорилт бэрхшээлийг давж, эрүүл хөгжлийг баталгаажуулж чадсан. Монгол улсын ерөнхий сайд “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцож, Монголын Гадаад хэргийн хоёр сайд Хятадад айлчилж, хоёр тал “Нэг бүс нэг зам", "Хөгжлийн зам" стратегийг холбоход өргөн хэмжээний нийтлэг ойлголтод хүрч, хоёр улсын улс төрийн итгэлцэл, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагаа, нийгэм, соёлын харилцаа амжилттай ахиж байна. 2018 он Хятад, Монголын харилцааны чухал он бөгөөд хоёр орны дээд зиндааны харилцаа улам эрчимжиж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа хөгжиж, нийгэм, соёлын харилцаа улам сайжран, хоёр ард түмэн хоёр орны харилцааны эрчтэй хөгжлөөс илүү их ач тус хүртэх болно гэжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цагаан сарын цайллага хийв


Их уншсан

холбоотой мэдээ