Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:24:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2017 оны сүүлч хүртэл Хятадын төмөр замын нийт урт 127 мянган   км-т хүрч, үүнд хурдны төмөр зам 25 мянган км-т хүрч, дэлхийн хурдны төмөр замын   нийт хэмжээний 66.3 хувийг эзэлсэн байна.

Хятадын   төмөр замын ерөнхий компанийн захирал Лү Дүнфү хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд   Жэнжөү-Шүйжөү, Шанхай-Күньмин, Баожи-Ланжөү, Шыжяжуан-Жинань чиглэлийн хурдны   төмөр зам ашиглалтад орохын хэрээр манай улсын дөрвөн хөндлөн, дөрвөн гулд   тэнхлэгтэй төмөр замын гол шугам үндсэндээ бүрдсэн байна гэжээ.

Хөхмөрний   гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг, Бөхай тэнгисийг тойрсон хотуудын   бүлэглэлд хурдны төмөр зам сүлжилдэн зүүн, төв, баруун, зүүн хойд нутгийн   холбосон байна.

Өнгөрсөн 5   жилд Хятадын хурдны төмөр замын бүтээн байгуулалт түргэн байсан байна. Төмөр   замын ерөнхий компанийн бүртгэлээр, 2013-2017 онд Хятадын төмөр замын үндсэн   хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.9 их наяд юаньд хүрч, шинээр 29 мянга 400 км төмөр   зам тавьсны 15 мянга 700 км нь хурдны төмөр зам юм. Энэ бол төмөр замын түүхэнд   хамгийн их хөрөнгө оруулалт хийж, хамгийн эрчтэй байгуулсан үе   юм. 

2016 оны 7-р сард   нийтэлсэн “дунд, урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөө”-нд 2020 он   гэхэд Хятадын төмөр замын сүлжээ 150 мянган км-т хүрч, хурдны төмөр зам 30   мянган км-т хүрэх болно. Тэр үед Хятад улс найман хөндлөн, найман гулд   тэнхлэгтэй орчин үеийн хурдны төмөр замын сүлжээг бүрдүүлэх   юм.


Их уншсан

холбоотой мэдээ