​Иу Чунь Банчин Эрдэнэ Чойжижавтой уулзав

2018-02-14 11:25:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иу Чунь Банчин Эрдэнэ  Чойжижавтой уулзав

13-нд ХКН-ын төв  хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, ХКН-ын төв хорооны нэгдмэл  фронтын хэлтсийн дарга Иу Чунь Банчин Эрдэнэ Чойжижавтой уулзав.

Иу Чунь  Банчин Эрдэнэ Чойжижавд Түвд зурхайн сар шинийн мэнд дэвшүүлж, Банчин Эрдэнэ  Чойжижав Иу Чуньд хадаг барив.

Ши Жиньпин даргын зааврыг бат санаж,  буддын шашин, соёл, хэв суртлын эрдэм боловсролоо дээшлүүлэн, Ши Жиньпиний шинэ  эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаа, намын XIX хурлын үзэл санаанаас  суралцаж, эх орны нэгдэл, үндэстний эв нэгдлийг хичээн хамгаалж, Түвдийн  уламжлалт буддын шашин, социалист нийгмийн нэгдэн зохицоход шинэ хувь нэмэр  оруулахыг Банчин Эрдэнэ Чойжижаваас хүсэж буйгаа Иу Чунь илэрхийлэв.  

Банчин Эрдэнэ Чойжижав: Ши Жиньпин даргын зааврыг бат санаж, олон дүрийн  Банчин богдын эх орноо хайрлах, шашнаа хайрлах уламжлалыг залгамжлан, эх орны  нэгдэл, үндэстний эв нэгдлийг эрс хамгаалж, Түвдийн уламжлалт буддын шашин,  социалист нийгмийн нэгдэн зохицох, Түвдийн хөгжил, тогтвортой байдлыг ахиулахад  идэвхтэй хувь нэмрээ оруулна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ