Туйлын бага орлоготой хүмүүст тусалж байна

2018-02-14 14:38:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч ӨМӨЗО-ы Ядуусыг тэтгэх албанаас мэдээлснээр, Өвөр Монгол туйлын бага орлоготой буюу амьжиргааны үндсэн баталгаагүй хүмүүст туслах бодлого, ядуусыг тэтгэн баяжуулах бодлогыг үр ашигтай холбож, 86 мянган өрх, 136 мянган ядуусыг туйлын бага орлоготой хүмүүсийн эгнээнд хамруулав. 2017 онд туйлын бага орлоготой хүмүүсийн хүн тутмын дундаж орлогын стандарт 4851 юаньд хүрч, тэдний амьжиргааны үндсэн баталгааг үндсэндээ хангаж чадсан байна.

2017 онд ӨМӨЗО-ы ядуусыг тэтгэх тусгай мөнгө 3 тэрбум 737 сая юаньд хүрч, 1 тэрбум 800 сая юаниар буюу 100 хувиар нэмэгджээ. Аймаг хот, хошуу сяньд ядуусыг тэтгэх зорилгоор 3 тэрбум 580 сая юань олгосон нь 2016 оны мөн үеэс 100 хувиар нэмэгдсэн байна.

Ноднин Өвөр Монгол боловсролын салбар дахь ядуусыг тэтгэх тусгай бодлого боловсруулж, ядуу амьдралтай бүх оюутанд тусалж, жил бүр хүн нэг бүрт 10 мянган юаний туслгамж олгов.
 


Их уншсан

холбоотой мэдээ