​Ши Жиньпин: Ядуурлаас ангижруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй

2018-02-14 15:57:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Сычуань мужийн Чэндү хотноо  ядуурлаас ангижруулах хатуу бэрх тэмцлийг сайтар хийх асуудлаар хуралдаж, ирэх  гурван жилд уг ажлыг сайтар хийх бодлогыг хамтдаа судалсан байна. Ши Жиньпин:  Энэ ажлыг сайтар биелүүлэхэд тулгарсан бэрхшээл, оршиж буй асуудал, түүнийг  шийдвэрлэхийн чухал чанарыг тодорхой ойлгож, сулрахгүй, зогсолтгүй зүтгэж,  ядуурлаас ангижруулах чанар чансааг дээшлүүлэн, туйлын ядуу бүсэд анхаарлаа  хандуулан хичээн ажиллах ёстой хэмээн онцлов.

Ши Жиньпин хэлэхдээ: 2018 оныг ядуурлаас ангижруулах үзэл суртлыг  цэгцлэх он болгож, тогтолцооны бүтээн байгуулалтыг чангатгана гэж намын төв  хорооноос тодорхойлсон юм. Үүнээс гадна хөрөнгийн хяналт удирдлагыг чангатгаж,  ядуурлыг бууруулах ажлыг ил тод, арвич хямгач, цэвэр байлгаж, мэдэгдэл,  сурталчилгааны байгууламжийг боловсронгуй болгон, тус  салбар дахь авилгатай тэмцэж, илрүүлсэн бүхнийг хатуу шийтгэн, огт аялдан дагаж,  бууж өгөхгүй гэжээ.  Сарантуяа 

Их уншсан

холбоотой мэдээ