​Бүх талаар нээлттэй шинэ байдлыг эхлүүлэв

2018-02-14 16:27:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2017 онд Хятад улс "нэг бүс нэг зам"  санаачилга,чөлөөт худалдааны туршиц бүсийн бүтээн байгуулалтаар боломж  болгон,улам дээд давхаргын,нээлттэй эдийн засгийн хөгжлийг үргэлжлэн ахиуллаа.  Хятад улс орчин үеийн эдийн засгийн системийг бүтээн байгуулж байна. Мэргэжлийн  хүмүүс үзэхдээ,бүтээн байгуулалт тасралтгүй ахихын хэрээр,Хятад улсын бүх талаар  нээлттэй шинэ байдал бүрдэж байна гэжээ.
"Нэг бүс нэг зам" бүтээн  байгуулалт бол Хятад улс гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлэх стратегийн чухал  арга зам,мөн Хятад улс гадаадад нээлттэй байх ажлын гол тал юм.2017 онд, "нэг  бүс нэг зам" санаачлага олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч,олон орны  хамтын ажиллагааны бэлэн байдал нэмэгдэж байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл,Хятад  улс нийт 86 орон, олон улсын байгууллагатай "нэг бүс нэг зам"-ын хамтын  ажиллагааны 100 баримт бичгийг үзэглэж, талуудтай харилцан саадгүй  холбогдох,худалдааны нээлттэй байдлын үр дүнг хуваалцсан юм.
Хятадын олон  улсын солилцооны төвийн дэд ерөнхий эдийн засагч Шюй Хунцай үзэхдээ:“Нэг бүс нэг  зам" санаачилга эдийн засгийн даяарчлалын ашиг тусыг гүнзгий мэдрүүлж,Хятад улс  гадаадад нээлттэй байх салбар,түвшнээ өргөжүүлэхэд түүхэн ховор боломж  бүрдүүлсэн гэжээ.

Бидний дэвшүүлсэн бодлого,дэд  бүтэц,худалдаа,хөрөнгө мөнгө,ардын сэтгэлийг харилцан холбох гэсэн ухагдахуун  хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлж,хамгийн үндсэн хэлбэр нь дэд бүтцийг харилцан  холбож,худалдааг өргөтгөн,дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчилж,ажлын байрыг  нэмэгдүүлэн шинэ хөдөлгөх хүч,амьжиргааны шинэ хүчээр сэлбэх явдал юм. Энэ нь  гадаад,дотоодын зах зээл, хөрөнгө мөнгө,техникийг ашиглахад тустай юм. Энэ үйл  явцад юанийг олон улсын болгох,аж үйлдвэрийн чадавхын хамтын ажиллагааг шинэ  хөдөлгөх хүч,амьжиргааны шинэ хүчээр сэлбэх болно гэжээ.

 Татварын үйлчилгээний Ernst&Young компанийн  албаны хүн Титус Вон дем Бонгарт ярилцлага өгөхдөө: Хятадын зах зээлд эрт орсон  олон улсын үйлчилгээний компанийн хувьд Ernst&Young Хятадын нээлттэй  бодлогын үр шимийг улам ихээр мэдэрч байна гэжээ. 

Өнгөрсөн  хэдэн жилд Хятад улс чөлөөт худалдааны бүс байгуулж,сөрөг жагсаалтын заалтыг  хорогдуулсаар ирлээ. Одоо биднээр үйлчлүүлэгчид Хятадын зах зээлд улам чөлөөтэй  орж ирж байна. Бид ч улам сайн үйлчилгээ үзүүлэх болсон. Үүний зэрэгцээ гадаадын  улам олон компани Хятадад ирж бизнес эрхлэх болсныг бид харж байна  гэжээ.

 Нээлттэй байдлаа улам хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу  Шанхай, Гуандүн зэрэг газарт худалдааны чөлөөт бүсийг улам илүү  нээлттэй  болгохоор туршиж байна. Хятадын Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн эрчим  шинжилгээний зөвлөлийн орлогч дарга Жан Жяньпин: Чөлөөт худалдааны бүсийг улам  илүү  нээлттэй,улам дөхөм,ая тухтай болгож хөгжүүлэх боломж бүрдэж байна  гэжээ.

Жан Жяньпин: Өнөөгийн чөлөөт худалдааны  бүсэд татварын зохицуулалт байхгүй байгаа.Хэрвээ чөлөөт худалдааны бүсийг цаашид  Дубайн боомт,Сингапурын боомтын горимоор ажиллуулбал татвар,хүний урсгал,орон  зайн өргөтгөл зэргийг шинэ шатанд хөгжүүлэх ёстой. Өнөөгийн байдлаар Шанхай энэ  талын төслийг төвд дэвшүүлж, Гуандүн, Жэжян зэрэг муж ч төслүүдээ гаргаж байна.  Тиймээс чөлөөт худалдааны бүсийн цаашдын өргөтгөл,бүтээн байгуулалт нь Хятадын  нээлттэй хөгжлийн бэлгэ тэмдэг болох юм гэжээ.

Хятадын Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн  олон улсын зах зээл судлах газрын орлогч дарга Бай Мин: Хятадын нээлттэй  хөгжлийн бодлого нь гадаадын худалдаа,хөрөнгө оруулалтад нээлттэй төдийгүй  өөрөө ч гадаадад  идэвхтэй хөрөнгө оруулж,худалдаа хийхийг дэмжиж,хоёр чиглэлд иж  бүрэн шинэчлэл хийх болно гэжээ.

Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачилгад олон улс  анхаарал тавьж,нэгдэж байна. Хятад улс ч олон оронтой чөлөөт худалдааны  хэлэлцээр хийж байгаа юм. Мөн дотоодод үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж,өрсөлдөх  хүчээ нэмэгдүүлж байна. Үйлдвэрлэл хөгжиж гэмээнэ нээлттэй хөгжилд  илүү итгэлтэй  болж чадна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ