ОХУ-ын шинэ ерөнхийлөгч уулзалтад оролцохыг Хятадын тал хүсэж байна

2018-02-14 17:45:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-ын шинэ ерөнхийлөгч уулзалтад оролцохыг Хятадын тал хүсэж байна

ХОУР-гийн мэдээ: 14-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ: Хятад улс 6-р сард Чиндао хотод ШХАБ-ын дээд уулзалтыг зохион байгуулна. ОХУ уг байгууллагын чухал гишүүн орон учраас ОХУ-ын шинэ ерөнхийлөгч уулзалтад оролцохыг Хятадын тал хүсэж байна гэжээ. 


ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов сэтгүүлчид хэлэхдээ: ШХАБ-ын дээд уулзалт 6-р сард Чиндао хотод болно. Оросын ерөнхийлөгч энэ уулзалтад оролцоно. Хоёр орны төрийн тэргүүн нар харилцан айлчлах нь нэгэнт уламжлал болсон учраас манай шинэ ерөнхийлөгч ч Хятадад айлчлах магадлалтай гэжээ. 


 



Их уншсан

холбоотой мэдээ