Хятадын үйлчилгээний аж үйлдвэрлэл эрчтэй хөгжиж байна

Уртнасан 2018-02-15 15:01:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа  агентлагийн мэдээ: 2017 онд Хятад улсын үйлчилгээний салбарын нэмүү өртөг өмнөх  оныхоос 8 хувиар нэмэгдэж, ДНБ болон боловсруулах аж үйлдвэрлэлийн нэмүү өртгийн  өсөлттэй харьцуулахад тус тус 1.1 нэгж, 1.9 нэгжээр илүү гарч, тав дахь жилдээ  дараалан гуравдагч аж үйлдвэрлэлийг тэргүүлснийг Хятадын Үндэсний статистикийн  газраас саяхан нийтэлсэн тоо бүртгэлд тэмдэглэжээ.

2017 онд үйлчилгээний салбарын аж үйлдвэрлэлийн индекс өмнөх оныхоос 8.2 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь 0.1 нэгжээр түргэссэн байна. Сар бүрийн үйлчилгээний аж  үйлдвэрлэлийн индекс ерөнхийдөө 8 хувиас дээгүүр байсан бөгөөд тогтвортой,  түргэн үйл ажиллагааны чиг хандлагаа хадгалжээ. Гол гол салбарын хувьд, үл  хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбараас бусад аж үйлдвэрлэлийн үйлчилгээний аж үйлдвэрлэлийн индекс бүгд өмнөх оныхоос илүү гарч, мэдээлэл дамжуулах, программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ, түрээслэх, бизнесийн үйлчилгээний  салбар, зам тээвэр, агуулах, шуудан зэрэг салбарын өсөлт нэлээд түргэсэж, өсөлт  нь хоёр оронтой тоонд хүрэх буюу дөхсөн байна.

Үндэсний  статистикийн газрын Үйлчилгээний хэлтсийн дарга Шюй Жянь-И: 2017 оны дөрөвдүгээр улиралд жилийн орлого нь 10 сая юаниас илүү гарсан үйлчилгээний компаниудад  хийсэн судалгаагаар, компаниуд ирээдүйн бизнес эрхлэлтийн хэтийн төлөвт нэлээд  өөдрөг хандаж байна. Дөрөвдүгээр улирлын бизнес эрхлэлтийн төсөөллийн үзүүлэлт  61.5 хувь байсан нь өмнөх оны мөн үеийн болон гуравдугаар улирлаас нэлээд  дээгүүр үзүүлэлт юм. 2018 онд үйлчилгээний салбар мөн тогтвортой түргэвтэр  нэмэгдэх хөгжлийн чиг хандлагаа хадгалах боломжтой байна  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ