​Иракийн сэргээн босголтод 30 тэрбум ам долларын тусламж үзүүлнэ

2018-02-15 15:24:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иракийн сэргээн  босголтод 30 тэрбум ам  долларын тусламж үзүүлнэ

14-нд Кувейтийн дэд  ерөнхий сайд бөгөөд гадаад харилцааны сайд Ал Сабах Кувейт хотод болсон Иракийн  сэргээн босголтын олон улсын хурал өндөрлөсний дараа хэлэхдээ, хурлаар Иракийн  сэргээн босголтод 30 тэрбум ам.долларын тусламж цуглуулсан  гэжээ. 

Иракийн Төлөвлөлтийн яамны 12-нд гаргасан тайланд,  терроризмын ажиллагаанд ноцтой хохирсон 7 мужийн дэд бүтэц, үйлдвэрлэл, нийгмийн  баталгааны талаар тухайн газарт дүн шинжилгээ хийсний дүнд, Иракийн гарз хохирол  45.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд харин сэргээн босголтод 88.2 тэрбум  ам.долларын хөрөнгө шаардагдаж байна гэжээ. 
 
Иракийн сэргээн  босголтын олон улсын хурал 12-14-нд  Кувейтэд болж, Кувейт, Ирак, НҮБ,  Европын холбоо, Дэлхийн банк зэрэг 5 талаас хамтдаа даргалсан  байна. 


Урьхан     

Их уншсан

холбоотой мэдээ