Шинэ сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2018-02-15 15:35:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн  барив

14-нд БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн  газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа шинэ элчин сайд  Юй Жяньхуа Палеонд НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газрын ерөнхий  захирал Моллертай уулзаж, Моллер НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио  Гутерришийн нэрийн өмнөөс Юй Жяньхуагийн өргөн барьсан итгэмжлэх жуух бичгийг  хүлээн авав. 

Юй Жяньхуа: Женев бол дэлхийн олон талт гадаад харилцааны  чухал төвийн нэг бөгөөд БНХАУ-ын олон талт гадаад харилцааны эх үүсвэр газар юм.  Хятад улс олон талт үзлийн идэвхтэй санаачлагч бөгөөд НҮБ-ын ажлыг хэлбэрэлтгүй  дэмжигч юм. 2017 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын Женев дэх төв байранд  түүхт айлчлал хийж, "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулъя" сэдэвт  илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай үзэл  баримтлалыг бүх талаар тодорхойлон, НҮБ-ын олон талт үзлийг бүх хүчээрээ дэмжих  Хятадын байр суурийг тодорхой уламжилсан юм. Хятад улс "НҮБ-ын үндсэн дүрэм"-ийн  зорилт, зарчмыг хэлбэрэлтгүй баримталж, НҮБ-ын нэр хүнд, статусыг  баталгаажуулан, их гүрний үүргийг цаашид гүйцэтгэж, НҮБ-тай хамтын ажиллагаагаа  эрчимжүүлж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны  хамтын цогцыг байгуулах талаар улам их хувь нэмэр оруулна  гэжээ. 


Урьхан   

Их уншсан

холбоотой мэдээ