Цагаан сарын баярыг дэлхий даяараа тэмдэглэдэг болжээ

2018-02-15 15:43:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн жилүүдэд, цагаан сарын баярыг дэлхий даяараа тэмдэглэдэг болжээ. Шар нохой жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхийн тулд Нью Йоркийн "Импер Стайд" цамхагийг улаан дэнлүүгээр чимжээ. Ер нь тус цамхагийг цагаан сарын баярын үеэр улаан дэнлүүгээр чимэх явдал нэгэнт заншил болон тогтсон байна.

Францын Үндэсний Ассемблей 2008 оноос хойш жил бүр Хятадын цагаан сарыг тэмдэглэдэг болсон юм. Харин Аргентинд жил бүрийн цагаан сарыг тэмдэглэх цар хүрээ өргөжүүлсээр байна. Аргентинд ажиллаж амьдарч буй Хятадын харьяатууд энэ жил анх удаагаа том хэмжээний цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

/И.Сандаг/


Их уншсан

холбоотой мэдээ