​Хятадын хоёр тамирчин мөнгөн медаль авав

2018-02-15 15:54:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 15-нд Хятадын тамирчин Сүй  Вэньжин, Хань Цүн нар өвлийн олимпын уран гулгалтын хосын тэмцээнд хоёрдугаар  байранд орж, Германы Савчеко Алжона, Массот Бруно нар алтан медаль авсан  байна. Хүрэл медалийг Канадын Духамел Меаган, Радфорд Ерис нар  авлаа.

Мөн өдрийн чөлөөт гулгалтын тэмцээнд Хятадын тамирчин Сүй Вэньжин,  Хань Цүн хоёр алдарт “Турандот” хөгжмийн аялгуунд дорно дахины гайхамшигт  домгийг тоглон үзүүлсэн бөгөөд 14-ний богино тоглолтын хамт нийт 235.47 оноогоор  мөнгөн медаль хүртэж, Германы тамирчдаас 0.43 оноогоор дутсан юм. Хятадын  тамирчин Юй Шяоюй, Жан Хао нар 8-рт оржээ.

Хятадын тамирчид өнөөг хүртэл хоёр мөнгөн медаль аваад байна.   Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ