​Хятадын аж үйлдвэрийн өв, музейг бүртгэнэ

2018-02-15 16:02:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Аж үйлдвэр мэдээжилтийн яамнаас  мэдээлснээр, аж үйлдвэрийн үзэл санааг өвлөн уламжилж, аж үйлдвэрийн соёлын  үйлдвэрлэлийг хөгжүүлэн, соёлын нөөцийг ерөнхийлөн ашиглахын төлөө тус яам бүх  Хятадын аж үйлдвэрийн өв, аж үйлдвэрийн музейн холбогдох байдлыг бүртгэн шалгах  гэж байна.

Үйлдвэрлэлийн хүчирхэг улсыг байгуулахад аж үйлдвэрийн соёл уян хатан  тулгуур, үзэл санааны хөдөлгөх хүчээр сэлбэх шаардлагатай юм. Аж үйлдвэрийн олон  соёлыг аж үйлдвэрийн өвөөс дэлгэрүүлэн уламжилсан юм. Хятад улс аж үйлдвэрийн  өвийн холбоог байгуулсан бөгөөд үндэсний аж үйлдвэрийн өвийг нэрлэн тогтоох  ажлын тогтолцоог боловсронгуй болгож, аж үйлдвэрийн музейн нэрсийн жагсаалтыг  туурвих гэж байна.

Энэ удаа гол нь 1980 оноос өмнө байгуулсан, түүхийн маш чухал үнэ  өртөгтэй, шинжлэх ухаан технологи, нийгмийн соёл, урлагийн өндөр үнэ өртөгтэй  үйлдвэрийн байшин, үйлдвэрлэх тасаг, уурхайн бүс зэрэг үйлдвэрлэл, хадгалах  төхөөрөмж, аж үйлдвэртэй холбоотой нийгмийн үйл ажиллагааны газар зэргийг аж  үйлдвэрийн өв болгон шалгаж бүртгэх юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ