Түвдийн үндэстнүүд сар шинээ тэмдэглэв

2018-02-16 15:16:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Түвдийн үндэстнүүд сар шинээ тэмдэглэв

Түвдийн үндэстнүүд сар шинээ тэмдэглэв

Энэ онд билгийн улирлын цагаан сар хийгээд түвд тооллын шинэ жил яг давхцаж байна. Битүүнд, Түвд нутаг баяр цэнгэлээр бялхаж, үндэстнүүдийн ард түмэн нэгэн зэрэг ирж буй билгийн улирлын шар нохой жил болон түвд тооллын шороон нохой жил нэгэн зэрэг ирж буйг баяр хөөртэй угтаж байна. 

Түвдийн үндэстнүүд сар шинээ тэмдэглэв

Түвдийн үндэстнүүд сар шинээ тэмдэглэв


 
Баярын өмнөхөн, Лхас хотын гудамжаар хөл хөдөлгөөн ихтэй байв. Лааны тосон баримал, арвайн суулгац, түвд боов, шаазангаар урласан хонины толгой гээд Түвдийн өвөрмөц онцлогтой сар шинийн барааг дэлгэн өрж, Их зуу хийдийн эргэн тойрон таван өнгөөр солонгорон бялхаж байлаа.

Түвдийн үндэстнүүд сар шинээ тэмдэглэв


Түвдийн олон газрын амьдрал үйлдвэрлэлийн байдал адилгүй байдаг учраас, шинэ жилээ тэмдэглэх цаг хугацаа нь ч харилцан адилгүй байдаг. Сүүлийн жилүүдэд, олон газар хоорондын харилцаа өдрөөс өдөрт олширч ирснээр, зарим орон нутагт өөр тооллын шинэ жилийг бүгдийг тэмдэглэдэг болсон юм.

Химлайн нурууны хормойд, Шигац хотын Тинри сяний иргэд билгийн улирлын шинэ жил өнгөрөөд сар болсны дараа "хос баяр"-аа хамтдаа тэмдэглэж, баярын уур амьсгал тасралтгүй үргэлжилдэг. Энэ онд буюу саяхан ядуурлаас ангижрах зорилгоор хот сууринд шилжин ирсэн иргэд, шинэ орон сууцандаа горшие зэрэг бүжгээ бүжиж, шинэ амьдралаа угтан тэмдэглэж байв. 



Их уншсан

холбоотой мэдээ