Хадгаламжийн бараа бэлдэх заншлыг өөрчилжээ

2018-02-16 15:21:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Утасны APP-гээр цаг ямагт шинэ хоол хүнс авч чаддаг болсноор хадгаламжийн бараа бэлдэх шаардлагагүй болжээ. Жижиглэн худалдаа, шинэ хоол хүнсний цахим худалдаа хөгжихийн хэрээр, хотын иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч байна.


Жижиглэн худалдааны шинэ эрин ирж, хүнсний ложистик, хадгалалт, борлуулалтын цагийн хязгаарлагдмал байдлыг өөрчилснөөр, хүмүүс хадгаламжийн бараа бэлдэх дадал зуршлыг өөрчилсөн байна.


Мэргэжилтнүүдийн судалгаагаар, шинэ хоол хүнс бол хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангах зүйл юм. Хэрэглээний шинэчлэлийн хандлага сайжрахын хэрээр, хүмүүс барааны чанар, бараа худалдан авах туршлагыг анхаарч буй энэ үед шинэ хоол хүнсний жижиглэн худалдаа давуу байр эзлэх болно.



/И.Сандаг/


Их уншсан

холбоотой мэдээ