​Олон улсын өндөр албан тушаалтнууд сар шинийн мэнд дэвшүүлэв

2018-02-16 15:22:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын билгийн тооллын нохой жил ирж буй  үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, олон улс орны өндөр албан тушаалтнууд,  Хятадын иргэдэд янз бүрийн хэлбэрээр сар шинийн мэнд дэвшүүлж, шинэ онд Хятад  улстай олон салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг хүсэж буйгаа  илэрхийллээ.

"Сар шинийн мэнд хүргэе, би Гутерриш байна” гэж НҮБ-ын ерөнхий  нарийн бичгийн дарга видео бичлэгийнхээ эхэнд хятад хэлээр Хятад улсын иргэдэд  сар шинийн мэнд хүргэсэн байна. Тэрээр: Нохой бол хүн төрөлхтний сайн түнш  бөгөөд түүнийг үнэнч, итгэлтэй амьтан гэж үздэг. Итгэлцлийн үндсэн дээр эв санаа  нэгдэж, хамтран ажиллаж чаддаг юм. Энэ бол дэлхий дахинд шаардагдаж буй зүйл.  Хятад улс болон Хятадын иргэд НҮБ-ын ажлыг дэмждэгт талархлаа илэрхийлье. Та  бүхэнд эрүүл энх, аж жаргал, амжилт хүсье гэжээ.

"Та нарт аз жаргал хүсье. Нохой жилдээ  цэцэглэн хөгжиж, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье. Сар шинэдээ сайхан  шинэлээрэй" гэж Их Британийн ерөнхий сайд Тереса Мэй блогоор дамжууулан Хятадын  ард иргэд болон бүх дэлхийн Хятад удамтай цагаачид, Хятадуудад сар шинийн  мэндчилгээний видео бичлэг нийтэлсэн бөгөөд Их Британий Хятад хороолол Их  Британий нийгэмд хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийлсэн  байна.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Телерсон мэндчилгээ илгээж,  Америкийн засгийн газрын нэрийн өмнөөс Хятадын билгийн тооллын шинэ оныг  тэмдэглэж буй бүх хүмүүст хамгийн сайн сайхан ерөөлөө дэвшүүлэн, эрүүл энх,  тайван амгалан, хөгжил цэцэглэлт та бүхнийх болж, нохой жилдээ өндөр амжилт  гаргаж, улам илүү аз жаргалтай байхыг хүсэн ерөөлөө.   Сарантуяа  

Их уншсан

холбоотой мэдээ