Хятадын ШУА-ийн олон улсын харилцаа өргөжив

Уртнасан 2018-02-16 15:25:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Шинжлэх Ухааны  Академийн 2017 оны олон улсын харилцааны цар хэмжээ давхардсан тоогоор 30 мянган  хүнээс илүү гарч, олон улсын эрдэм шинжилгээний хурал, арга хэмжээг 300 гаруй  удаа зохиож, 50 гаруй улс орон, бүс нутгийн голлох судалгааны байгууллага, их  дээд сургууль, компанитай академийн хэмжээний 200 гаруй, салбар судалгааны  газрын хэмжээний 1000 гаруй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гадаадтай шинжлэх  ухаан технологиор нээлттэй харилцах, хамтран ажиллах бүх талын, олон шат  давхаргын, үр дүнг чухалчилсан төлөв байдлыг  бүрдүүллээ.

Хятадын ШУА-ийн олон улсын хамтын ажиллагаа нь шинжлэх  ухаан технологиор “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжихээр удирдлага болгож, “Нэг  бүс нэг зам”-ын олон улсын шинжлэх ухаан судалгааны байгууллагын холбоог  түргэтгэн бүтээн байгуулж байгаа бөгөөд 2018 оны намар “Нэг бүс нэг зам”-ын олон улсын шинжлэх ухаан судалгааны II семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Эхний шатанд гадаадад шинжлэх ухааны сургалтын 9 бааз байгуулсан нь улсаас  гадаадад байгуулсан шинжлэх ухаан технологийн чухал индэр  болжээ.

Боловсон хүчний хамтын ажиллагааны хувьд, одоо хүртэл  гадаадын 31 эрдэмтэн мэргэжилтэнд “Хятадын ШУА-ийн олон улсын шинжлэх ухаан,  технологийн хамтын ажиллагааны шагнал” олгож, тэдгээрийн 22 нь “БНХАУ-ын олон  улсын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны шагнал” хүртэж, 18 эрдэмтэнд “БНХАУ-ын найрамдлын шагнал” олгосон  юм.

Их уншсан

холбоотой мэдээ