800 сая юаниар санхүүжүүлж үндэстний цөөнхийн хөгжлийг дэмжинэ

2018-02-16 15:29:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

800 сая юаниар санхүүжүүлж үндэстний цөөнхийн хөгжлийг  дэмжинэ

Сурвалжлагч Хятадын үндэсний хөгжил өөрчлөлтийн  хорооноос мэдээлснээр, сүүлийн үед төвлөрсөн төсвийн хүрээнд 800 сая юанийн  санхүүжилт хийж, Өвөр Монгол зэрэг 13 муж, өөртөө засах орны хүн ам цөөтэй  үндэстний цөөнхийн тосгоны дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээний төхөөрөмж,  байгаль орчныг хамгаалах, суух орчныг сайжруулах, үндэстний соёлыг хөгжүүлэхэд  зарцуулахаар болжээ. 

Энэ 13 муж, өөртөө засах оронд Өвөр  Монгол, Ляонин, Гирин, Хармөрөн, Фүжянь, Жянши, Гуанши, Гүйжөү, Юньнань, Түвд,  Ганьсү, Хөхнуур, Шиньжян багтаж байна. Төслүүдийг хэрэгжүүлж ашиглалтад  оруулснаар, XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд үндэстний цөөнхийн нутаг,  хүн ам цөөтэй үндэстний хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, тус нутгуудын  зохицолтой хөгжил, чинээлэг амьдрал, сайн сайхан орчныг баталгаажуулах юм  байна. 



Их уншсан

холбоотой мэдээ