​Их дээд сургуулийн элсэлтийн шалгалт улам шударга болж байна

2018-02-16 15:47:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шалгалт болон элсүүлэх тогтолцоонд шинэчлэл хийхийн хэрээр Хятадын их  дээд сургуульд элсүүлэх боломж улам шударга болж, шалгалтын үнэлгээнд ерөнхий  боловсролыг улам чангатгаж, боловсон хүчин сонгох арга нь улам шинжлэх ухаанч  болж, журамжиж байна.

Боловсролын яамны гаргасан тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятад улсын  их дээд сургуульд элссэн оюутны тоогоор хамгийн бага муж болон бүх Хятадын  дундаж хэмжээний зөрөө нь 2016 онд 5 нэгж байсныг 4 нэгж орчим болгожээ. Улс,  орон нутаг болон их дээд сургуулийн гурван тусгай төлөвлөгөөнд хөдөө тосгон,  ядуу, ядуувтар бүсийн 100 мянган сурагчийг элсүүлсэн нь 2016 оныхоос 8500 хүн,  9.3 хувиар нэмэгдсэн байна. Хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж буй эцэг эхийнхээ  ажиллаж байгаа нутагт их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох  бодлого улам боловсронгуй болж, Хятад даяар Түвдээс бусад 30 мужид бодлого  боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд бүртгүүлсэн хүний тоо 150 мянгад  хүрсэн нь 2016 оныхоос 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

"Улсын шалгалтад оноо нэмж өгөх" элдэв төсөлд хамрагдаж оноо авсан  хүний тоо улам багасаж, улсын хэмжээнд иймэрхүү төслийг улам хязгаарлан, орон  нутгийн хэмжээний оноо нэмж өгөх төслийг 63 хувиар багасган, 35-ыг л үлдээжээ.  Иймэрхүү "нэмэлт оноо" авсан хүний тоо 2017 онд 2016 оныхоос 110 мянгаар  багасжээ.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ