Мюнхены аюулгүй байдлын хурал нээгдэв

2018-02-16 15:52:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-18-нд Мюнхены  аюулгүй байдлын 54 дэх хурал болж байна. Хурлаар геополитикийн хямрал, дэлхийн  дэглэм, дэлхийн засаглал, Европын хэтийн төлөв зэрэг чухал чухал асуудлаар  хэлэлцэнэ. 

Уламжлал ёсоор, хурлын зохион байгуулагч талаас жил тутмын  аюулгүйн тайлан гаргав. Тайланд, 2017 онд Америк Хойд Солонгос, Саудын Араб,  Ираны мөргөлдөөн шат ахиж, НАТО Оросын санал зөрөлдөөн намдаагүй бөгөөд Украйны  хмярал хэвээр байна. Дэлхийн хэмжээнд зэвсэглэлээр хөөцөлдөж, үндсэрхэг үзэл,  ганц талт үзэл газар авч, олон улсын дэглэмд ер байгаагүй сорилттой тулгарч  байна. 

Хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш,  Европын холбооны зөвлөлийн дарга Клауд Жункер, НАТО-гийн нарийн бичгийн дарга  Женс Столтенберг, ОУВС-гийн ерөнхийлөгч Кристин Лагард, мөн Америкийн Батлан  хамгаалахын сайд, Иран, Саудын Араб, Орос, Турк зэрэг орны гадаад  харилцааны сайд нар оролцов. БХАТИХ-ын гадаад харилцааны газрын дарга Фү-Ин  Хятадын талын төлөөлөгчийн хувиар хуралд оролцжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ