​Хятадын ард түмэн цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна

2018-02-16 16:07:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр Хятадын уламжлалт баяр болох цагаан сарын  шинийн нэгэн. Хүмүүс сүмийн хуралд явж, дэнлүү үзэж, аялж жуулчлах зэрэг олон  янзын аргаар хамгийн том баяр болох цагаа сараа тэмдэглэж байна. Шинийн нэгний  өдөр маш олон хүн хүсэл мөрөөдлөө ярьж, гэр бүлийн аз жаргал, улс орон хөгжин  цэцэглэхийн сайхан ерөөл дэвшүүлж байна.  

Цагаан сарын  шинийн нэгэнд нийслэл Бээжин хотод сүмийн хурал, цэцэрлэгт хүрээлэнгийн  үзэсгэлэн зэрэг 480 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Үүнд уламжлал  болсон сүмийн хурал, Бээжин дуурь зэргээс гадна яармаг, тоглолт концерт зэрэг  олон төрийн соёлын арга хэмжээг зохион байгуулжээ. Бээжин хотын Соёлын товчооны  орлогч дарга, хатагтай Пан Вэй: Энэ жилийн Бээжин хотын сүмийн хурлын  хамгийн гол онцлог гэвэл Өвлийн олимпын тухай зүйл олон, иргэдэд өвлийн спорт,  соёлын талаар шинэ ойлголт төрүүлж чадсан гэжээ.   

Пан Вэй: Энэ  жилийн арван том сүмийн хурлын Лунтань сүмийн хурал, Яеньчин сүмийн хурал,  Тунзөү Юүньхэ голын сүмийн хурал зэрэг зургаа нь цас мөсний спорт, соёлын  агуулгатай байсан бөгөөд мөн Шижиншань дүүргийн захиргаа, Өвлийн олимпын хороо  Өвлийн олимпыг угтах цагаан сарын спортын агуулгатай сүмийн хурлыг хамтран  зохион байгуулсан  гэжээ. 

Сар шинийн баярын үеэр Бээжин хотын номын сан, дүрслэх  урлагийн ордон зэрэг олон нийтийн соёлын газрууд өргөн олон хотын иргэдэд  нээлттэй, хэвийн ажиллаж байна. Биет бус соёлын өвийг үзэсгэлэнгээр харуулах  мэтийн сар шинийн уур амьсгал, Хятадын соёлын элементийг илүү агуулсан үйл  ажиллагаа олон дүүргийн соёлын төв, зээл гудамжинд гарах юм  байна: Жянсү мужийн  Наньжиний гэрлийн Чиньхуай үзүүлбэр бол Хятад улсад үргэлжлэх хугацаагаар урт,  оролцох хүний тоогоор олон, үзэсгэлэнгийн цар хэмжээгээр хамгийн өргөн ардын зан  заншлын гэрлийн үзүүлбэр арга хэмжээ юм. Гэрэл асаах ёслолд оролцсон Чиньхуай  гэрлийн урлагийн улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч Гу Иэлян  хэлэхдээ: "Гэрэл асаах бүрт улсын  зэрэглэлийн 2 уламжлагч, мужийн зэрэглэлийн 2 уламжлагч, хотын зэрэглэлийн 11  уламжлагч оролцдог. Уламжлалт гэрлийн үзүүлбэр бүхэн нь бидний хувьд яруу алдар,  чадвараа дээшлүүлэх, урамшин зоригжих, урагш дэвших явдал юм”  гэжээ.


Цагаан сарын баярын үеэр болдог уламжлалт  жижиг худалдаа бол Хятад хүмүүсийн цагаан сарын баярын хамгийн хөөр хөгжөөнтэй  үйл ажиллагаа юм. Хэнань мужийн Лүө-Ян хотод, 2018 оны Гуаньлиний уламжлалт  худалдааны арга хэмжээ нь цэцэгт дэнлүүний хэлбэрээр гурван улсын өнгө үзэмжийг  бүтээж, “эдийн сахиусан ирэх” мэтийн уламжлалт зан заншлыг харуулсан үзүүлбэр  өдөр бүр хийж, мөн ерөөл бэлгэдлийн 9999 гэрэл, өлзийт уут тавьж, жуулчид сар  шинээ хөөр баяртай тэмдэглэхийг хүссэн ерөөсөн байна.  Жуулчин Ли Дин:  Нээрэн сайхан байна, би гэр бүлээрээ ирсэн, ирэх жилд их мөнгөтэй болохыг хүсэж байна.”

ӨМӨЗО-ны  Хорин гэр сянийн Гэдөү тосгонд айл өрх бүрт баяр цэнгэл бялхаж байлаа. Тус  тосгоны оршин суугч, хатагтай Лю Ли-Ингийн гэрийнхэн хос уянга нааж, улаан  дэнлүүгээ өлгөн, цонхондоо цаасан хайчилбар сийлж, боов жигнэн, банш чимхэж  хөгжөөн наргиантай сар шинийн бэлтгэлээ хийж байна. Өнгөрсөн тахиа жилд тэдний  хонь, үр тариа зэргийг Хятадын олон нутагт цахим худалдаагаар борлуулснаар авгай  нөхөр хоёулаа орлого сайн, өөрийнхөө нэг өрөө илүү байраа энэ жил “гэр буудал”  рестран болгон ажиллуулахаар төлөвлөж байна.

Үг 5
"Цагаан сар гарангуут л гэр буудлаа ажиллуулъя гэж бодож байна. Одоо  хөдөөний гэр буудалд ирж хооллох жуулчид улам олон болж байна. Цахим худалдааны  индрийг ашиглан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулахыг ч хүсэж  байна.”

Эгэл боргил ард иргэдийн сар шинийн хүсэл мөрөөдөл ийнхүү энгийн  мөртлөө түгээмэл, гэр орондоо хайртай сэтгэлийг нь бүрэн харуулж байдаг  юм.




Их уншсан

холбоотой мэдээ