Ши Жиньпин Өмнөд Африкийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв

2018-02-17 12:17:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-р сарын 16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан явуулж Сурил Рамафосаг Өмнөд Африкийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэжээ.

Ши Жиньпин: Эрхэм ерөнхийлөгч та Хятадын ард түмний хуучин найз, Хятад, Өмнөд Африкийн харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хүн. Би Хятад, Өмнөд Африкийн харилцааг чухалчлан үзэж, тантай хамт хоёр орны дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд тохиолдуулан 2018 оны Хятад, Өмнөд Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжин дэх дээд уулзалт, БРИКС-ын орнуудын удирдагчдын Йоханнесбург дахь уулзалтыг харилцан дэмжиж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд гаргахаар хичээн зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ