Мексикт хүчтэй газар хөдлөв

2018-02-17 12:21:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Мексикийн Үндэсний газар хөдлөлтийг судлах товчооны нийтэлсэн мэдэгдэлд: Мексикийн Oaxaca мужийн өмнөд хэсгийн далай эргийн бүсэд мөн өдөр 7.2 баллын хүчтэй газар хөдөлж, нийслэл Мексик хотод сэрэмжийн дохио дуугарч, хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 16-ны 17 цаг 39 минутад болж, газар хөдлөлтийн голомт нь Oaxaca мужийн өмнөд хэсгийн далайн эргээс 11 километр зайтай далайд, 12 километрийн гүнд байжээ. Өнөөгийн байдлаар Мексикийн Иргэний хамгаалалтын яам яаралтай төлөвлөгөө боловсруулсан, гамшгийн байдлыг хянаж шалгаж байна. Мексик хотын дарга Менсерра: Өнөөгийн байдлаар Мексик хотын дэг журам хэвийн, хүний амь үрэгдэж, шархадсан тухай мэдээлэл ирээгүй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ