АНУ, Турк маргаанаа шийдвэрлэх механизм бий болгох талаар санал нэгтэй байна

2018-02-17 12:24:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Анкара хотноо Туркийн ГХ-ны сайд Мевлют Чавусоглу: Турк, АНУ хоёр орны хооронд оршиж буй маргаантай асуудлуудыг шийдвэрлэх механизм байгуулж, хоёр орны харилцааны хурцадмал байдлыг намжааж, харилцаагаа хэвийн болгохоор хичээх талаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ. Тэрээр мөн өдөр Туркт айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсонтай хамт хэвлэлийн бага хуралд оролцох үеэр хэлэхдээ: Шинээр байгуулагдах механизм нь Ирак, Сирийн асуудал, терроризм, консулын хамгаалалт зэрэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө юм гэжээ.

Тиллерсон: Америкийн Туркийн газар, хилийн аюулгүй байдлаа хамгаалах эрхийг дэмжиж байна. Гэвч Туркийн тал Сирийн умард хэсгийн Афлинд явуулж буй цэргийн үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ